Dark Light
Нийгэм | 2021-09-21

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх оролцоо төслийн 5,6 дугаар ээлжийн сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, ажилтай орлоготой болгох зорилготой “Оролцоо” төслийн 5, 6 дугаар ээлжийн сургалт ОУХ-ийн Найрамдал цогцолбор, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги дахь Хуурай замын цэргийн сургалтын төвд эхэллээ.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл Зэвсэгт хүчний 119 дүгээр анги дахь төслийн 5 дугаар ээлжийн сургалтыг нээж оролцогчдод амжилт хүссэн юм.   

Энэ удаагийн хоёр ээлжид  нийт 728 залуу оролцож байгаагийн 81 нь Улаанбаатар хотоос бусад нь Баян-Өлгий, Увс, Дорнод, Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор зэрэг холын аймгуудаас оролцож байна.

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх ОРОЛЦОО төслийн эхний 4 ээлжийн сургалт 9 дүгээр сарын 2-ноос 16 ны өдөр амжилттай зохион байгуулагдаж 1211 залуу 14 хоногийн сургалтаа дүүргээд ажлын байран дахь дадлагаа эхлүүлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10