Монгол улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Зорилтын хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар, Тээврийн цагдаагийн алба хамтран сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 11 аж ахуй нэгж байгууллагын 37 жолооч, Ерөнхий боловсролын сургуулийн захиргаатай гэрээ байгуулан сургуулийн автобусны үйлчилгээнд хяналт тавьж буй 37 “Хүүхэд зохицуулагч” нарын дунд “Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай мэдлэг олгох, аюулгүй ажиллагаа, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх” цахим сургалтыг зохион байгуулж байна.
Цаашид сургалтыг төлөвлөгөөт хугацаанд тогтмол зохион байгуулна хэмээн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

АДМИН








Нийгэм







