Dark Light
Нийгэм | 2021-09-21

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны есдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 263 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. 

Одоогоор ажиллагаанд 77 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрөгч долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас наймыг нь хянан шийджээ. 

Харин төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 80 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, дөрвөн  мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар 76 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. 

Эх сурвалж: Авилгатай тэмцэх газар 

 

 

 

 
 
 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10