Баяртүшигийн Мөнхбаяр хүү долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа гэмтэл авч, гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орсон ч, өнөөдөр тархиных нь 70 хувь vxэжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд Монголд хийх эмчилгээ дуусч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ. Энд эмчлэх эмчилгээ нь дууссан гэж хэлэх тэр мөчид л эцэг эхийнх нь хувьд хүнд цохилт болсон ч дахиад боломж байгааг нь сонсоод сэтгэл нь арай л тайвширсан байна.
Зүүний үзүүр дээр будаа тогтох хэмжээний зүйрлэшгүй ховор тохиолоор хүн болж мэндэлчихээд заавартай ирдэггүй амьдралд алдаж буруудсан бяцхан үрсэд амьдрал бэлэглэх боломж зөвхөн та бидэнд л байна. Монголд эмчилгээ нь дуусч зогссон ч гэсэн Солонгос улсын эмнэлэгт эмчлэгдэх боломж байгаа юм. Энэ улсыг зориход дор хаяж эмчилгээний зардал 800-900 сая төгрөг хэрэг болж байгаа учраас иргэд олон нийтийн сэтгэлээр босгох дэм тусыг хүсэж хүүгийн гэр бүл бидэнд хандсан юм.
Хүний тархи үхжиж эхлэхэд бусад эрхтнүүдэд нөлөөлж эхэлдэг байна. Гэвч Б.Мөнхбаярын хувьд тархиных нь 70 хувь нь үхжээд байхад бусад эрхтэн рүү нь нөлөөлөхгүй байгаа нь эмч мэргэжилтнүүдийн ч анхаарлыг татаж байна.
Найдвар тасраагүй гэр бүлд бяцхан хүүд амьдрал бэлэглэхийг уриалж байна.

АДМИН








Нийгэм







