Цагдаагийн алба хаагчийн хувцастай иргэн хар тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим орчинд цацагдсан юм.
Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр: “Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийж байна. Тухайн зураг дээрх алба хаагч мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй учир мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор ямар хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй. Цагдаагийн ерөнхий газраас энэ асуудлыг шуурхай хэлэлцэж, олон нийтэд тайлбар мэдээллийг бичгээр хүргэнэ” хэмээн хэллээ.
АДМИН








Нийгэм







