Төв аймгийн Эрдэнэ, Баянцагаан,Мөнгөнморьт сумдын 35 хүртэлх насны 20 гаруй залуу малчин гэр бүлийг хамруулсан анхдугаар зөвлөгөөн Төв аймгийн Эрдэнэ суманд зохион байгуулагдаж байна.
Уг зөвлөгөөн залуучуудын байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” урианы жилийн ажлын хүрээнд малчин залуу гэр бүлд бие биенээ хүндлэх,гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, тэднийг эрүүл мэндийн үзлэг, нийгэм, соёлын үйл ажиллагаанд хамруулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.
Зөвлөгөөний хүрээнд залуу гэр бүлд зориулагдсан лекц, сургалт, мэдээллүүдийг хүргэж байгаа бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээ, номын худалдаа, урлагийн тоглолт, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байгаагаараа онцлог байна.
АДМИН








Нийгэм







