Dark Light
Нийгэм | 2021-09-21

Газар тариалангийн салбарын өдөрлөг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд газар тариалангийн салбарын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, сургалт зохион байгууллаа.

“Өрхийн тариалан хөдөлгөөн”, хөрсний үржил шим, бордооны туршилтын үр дүн, ургамал газар тариалангийн салбарт бий болсон шинжлэх ухаан, технологийн ололт, гарааны компани, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, хүнсний ногооны ил талбайн үр үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Мөн ногоог нөөшлөх, хөлдөөх, хатаах технологи, хүнсний ногоог гэрийн нөхцөлд боловсруулах, хүнсний ногооны усалгаа ургамал хамгаалал, Япон улсын ногоочдыг чадавхжуулсан туршлага зэрэг сургалт, нөөшилсөн бүтээгдэхүүн, хүлэмжийн ногооны нэр төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.

2021 онд Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор өрх бүр хүнсээ үйлдвэрлэн бэлтгэх уриалга гаргаж "Өрхийн тариалан хөдөлгөөн"-ийг өрнүүлсэн. Үүний хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр 11 нэр төрлийн 176,5 тонн хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлөн олгосон. Энэ дэмжлэгийн үрийг 10 мянган өрх, 200 гаруй аж ахуйн нэгж, хоршоонд олгосон нь хүртээмж сайтай арга хэмжээ болсон юм. Үүний үр дүнд энэ жил хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилийнхээс 1.3 мянган га-аар нэмэгдэж, 9.9 мянга-д хүрчээ.  

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10