Dark Light
Нийгэм | 2021-09-21

Баруун бүсийн 3-н аймагт цахилгаан хязгаарлан, засвар хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улс хоорондын 110 кВ-ын  С-458  буюу “Улаангом-Чадан”  цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварт гаргаж,  ОХУ талаас графикт  агаарын  шугмын урсгал засвар,  Баруун Бүсийн Эрчим Хүчний Системээс уг шугамыг хүчитгэх засварын ажлууд  9-р сарын 20-ны 06:00 цагаас 9-р сарын 22-ний өдрийн 20:00 цаг хүртэл  хугацаанд хийгдэж байна. Энэ нь ОХУ-той  урьдчилан тохирсон графикийн дагуу хийгдэж байгаа ажил бөгөөд  энэ  хугацаанд  Дөргөний усан цахилгаан станцаас  Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.  Засварын ажлын  талаар хэрэглэгчдэд зар түгээн мэдээллэсэн бөгөөд орой бүр 20:00 цагт бүх хэрэглэгчдийг залгаж ажиллана.

Эх сурвалж: Монгол улсын эрчим хүчний яам 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08