Dark Light
Нийгэм | 2021-09-21

"Шатахууны нөөц хангалттай байсан ч иргэд их хэмжээгээр авч хомстол үүслээ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АИ-92 авто шатахууны хомсдол болон нөөцийн талаар АМГТГ болон бензин импортлогч ААН-үүдээс мэдээлэл өглөө. 

АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна. АИ-95 бензиний үнийг үндэслэлгүй нэмсэн ААН-үүд рүү бид албан шаардлага хүргүүлсэн. Үнэ өнөөдрөөс буурах ёстой. "Роснефть" компани гэрээний үүргээ биелүүлээгүй тул мөнгөн торгууль төлнө. Өмнө нь Ангарскийн үйлдвэр засварт ордог байсан ч манайд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байв. Харин энэ онд тус улсад парламентын сонгууль болжээ. АИ-92-оос бусад бүтээгдэхүүний нөөц хэвийн байна" гэлээ.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10