Dark Light
Нийгэм | 2021-09-21

М-Ойл" компани: "Бид литр тутамд 50 төгрөгийн алдагдал хүлээж байна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АИ-92 авто шатахууны хомсдол болон нөөцийн талаар АМГТГ болон бензин импортлогч ААН-үүдээс мэдээлэл өглөө. 

Петровис компани: "Бид төвийн бүс болон нийслэлд нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн л борлуулалт хийж байна. Манай компани төвийн бүсэд 4, нийслэлд 3 хоногийн нөөцтэй байна. "Роснефть" компаниас захиалсан хэмжээндээ авч чадаагүй. Эмнэлэг, цагдаа гэх мэт байгууллагад заавал шатахуун нийлүүлэх үүрэгтэй тул хязгаарлалт тавьж байна. Бид өртгөөсөө 130 төгрөгөөр бага үнээр худалдаж байна. Зах зээлийн хуулиараа бол АИ-92 шатахууны үнэ 2200 төгрөг болохоор байна. Бид шатахуун худалдан авах бэлэн мөнгөгүй болсон нь өнөөдрийн хомстолд ч нөлөөлсөн. Манай компани 20-иод тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.    Одоо бид нэг тонныг 733 ам.доллараар худалдан авч байна" гэлээ. 

"М-Ойл" компанийн дэд захирал: "Бид литр тутамд 50 төгрөгийн алдагдал хүлээж байна. АИ-92-ийн борлуулалтаас сард 600 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Улс нөөц бүрдүүлсэн бидэнд томоохон дэмжлэг боллоо. Энэ оны сүүлээр манай санхүүгийн үзүүлэлтүүд тааруу гарахаар байна" гэв.       

УУХҮЯ-ийн сайд Г.Ендон:  Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийнэ.

Иймд 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн юм. Иймд бид БНХАУ-ын China oil компанитай (төрийн мэдлийн) гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө төлжээ. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байв. Гэтэл ОХУ 9-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдгээ өчигдөр  гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэв. Учир нь улсын төмөр зам ихээхэн ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Хоёр улсаас шатахуун авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.        

Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Сүүлийн саруудад татан авалт хэвийн байсан. Угаасаа зуны саруудад хэрэглээ өсдөг талтай. Ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэвэл бид импортоос бүрэн хараат улс. 2014 оноос өмнө бид ОХУ-ын талтай гэрээгүй байв. 2014 оноос төр хувийн хэвшлээ холбон гэрээ хийж эхэлсэн. Ийм төрлийн шатахууныг ийм хэмжээгээр авна гэдгээ тодорхой заасан юм. 2018 онд гэрээнд өөрчлөлт оруулж, үнээ харилцан тохирдог байсан бол шатахууны үнийг дэлхийн жишигт тохируулсан юм. ОХУ хамгийн багадаа 28 мянган тонныг нийлүүлэх үүрэгтэй. Манай яамны мэргэжилтнүүд тус улсад ажиллаж байна. Маргааш "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана.           Урд хөршөөс шатахуунаа яаралтай авахын тулд Замын -Үүдэд сэлгэн ачих байгууламж бий. Зам тээврийн яам яаралтай арга хэмжээ авна. УБТЗ-ын 28-30 цистернийг суллан бэлдлээ. Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Эхний вагон 5-7 хоногийн дараа орж ирнэ. Тэр хүртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт л шатахуун худалдана" гэлээ.     

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10