Dark Light
Нийгэм | 2021-09-21

О.Амарсанаа: Цагдаагийн албан хаагч "Мансууруулах бодис" хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн алба хаагчийн хувцастай иргэн хар тамхи хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим орчинд цацагдсан юм. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, Цагдаагийн хурандаа О.Амарсанаагаас тодрууллаа.

Тэрээр: "Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах бодис хэрэглэж байгаа зураг тарсан.

Энэ асуудал дээр цагдаагийн байгуулгаас хяналт, шалгалт явуулж байна. Шалгалтын явцад Орхон аймаг дахь цагдаагийн газрын цагдаагийн дэд ахлагч М нь 2021 оны 9-р сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад, албаны дүрэмт хувцастай, бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. 

Энэхүү хэрэг дээр Орхон аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн хуулийн 20/7/1-дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Уг хэрэгт холбогдсон алба хаагчийг үүрэгт ажлаас нь халах шийдвэрийг бид гаргаад байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10