Dark Light
Нийгэм | 2021-09-21

Малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн хот айлуудыг тусгаарлаад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Баянмөнх сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар аймгийн ХХААГ, Тагнуулын хэлтэс, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, халдвартын мэргэжилтнүүдтэй уулзаж, хариу арга хэмжээний төлөвлөгөө гаргах асуудлаар хэлэлцлээ. Өнөөдөр мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж төлөвлөгөөгөө боловсруулна.

Шүлхий өвчин бүртгэгдсэн хот айлуудыг орон нутгаас тусгаарлан малын гоц халдварт өвчний тархалтыг хумих, голомтыг тогтоох, дарах мэргэжлийн баг очин газар дээр нь ажиллаж байна. Харин сумдын сумдын хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Хариу арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн аймгийн Засаг дарга энэ сарын 22-ны өдөр нийт сумдын удирдлагууд, багийн Засаг дарга нар, хэсгийн төлөөлөгч, хөдөө, аж ахуй, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй цахимаар хурал зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авахаар боллоо.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10