Монгол Улсад шатахууны хомсдол үүсэж, шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд өчигдрөөс эхлэн хязгаарлалт тогтоогоод байна.
Тухайн асуудлаар өнөөдөр Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон холбогдох албаныхан, шатахуун импорлогчдын төлөөлөл мэдээлэл өглөө.
Энэ үеэр сэтгүүлчийн "Шатахууны асуудалд цаашид ямар арга хэмжээ авах вэ?" гэх асуултад
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: ОХУ шатахуун нийлүүлэх гэрээгээ зөрчиж, шатахууны нийлүүлэлтээ бууруулсан тул Засгийн газар БНХАУ-аас шатахуун импортлох ажлыг эхлүүлсэн.
Хувийн хэвшлүүд БНХАУ-ын “Чайна Ойл” компанитай гэрээ хийж мөнгөө төлөн воганы кодоо авсан. Харин ачилтад асуудал гарч байгаа учраас үүнийг хурдан хугацаанд зохицуулах яриа хэлэлцээ бүх төвшинд хийж байна. 5-7 хоногт БНХАУ-аас АИ 92 автобензинийг импортлохоор ажиллаж байна" хэмээн хариуллаа.
АДМИН








Нийгэм







