Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт, Хэнтий аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн төв замд иргэн Д-гийн эзэмшлийн “Хонда акти” загварын ачааны автомашин, иргэн М-ийн “Приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины бүхээгийн хэсэгт хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2021.09.21-ний өдрийн 14:30 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2,5 км замыг туулан 14:40 цагт очиж, 5 минут ажиллан “Хонда акти” загварын ачааны автомашинаас 14:45 цагт иргэн Д /54 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн харьяат/-ыг автомашинаас гаргаж, Хэнтий аймгийн Замын Цагдаагийн тасаг болон аймгийн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
АДМИН








Нийгэм







