Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Ахмадын сувилал” гэдэг газар “Хэрлэн” голд иргэн Г усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2021.09.21-ний өдрийн 16:45 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 17:40 цагт очиж, иргэн Г / Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 52 настай, эрэгтэй, “Хэрлэн” голын усанд доошоо харсан байдалтай байсныг 1 цаг ажиллан цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
АДМИН








Нийгэм







