Dark Light
Нийгэм | 2021-09-22

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээврийн асуудлаар санал солилцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2021.09.21/ Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг байлцуулан БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай шатахуун тээврийн асуудлаар санал солилцлоо. 

Тэрбээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг салбарын тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, хятадын талтай мэдээ мэдээллээ урьдчилан шуурхай солилцон ажиллах нь чухлыг яриандаа онцоллоо.

Мөн Элчин сайд Вэньруй Тажикистан улсын Душанбэ хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний хуралдааны үер Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Монгол улсын Шадар сайд С.Амарсайхантай биечлэн уулзсан хэлэлцээрийн үр дүнд, хятадын удирдлагийн талаас хил гаалийн нэвтрэлт, нүүрсний импортыг өргөжүүлэх, чингэлэг тээврийн тоог нэмэгдүүлэх чиглэл өгсний дагуу бүх талаар хамтран ажиллаж байгаагаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10