Dark Light
Нийгэм | 2021-09-22

Орхон аймагт 16 настай иргэн шороонд дарагдаж амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2021.09.21-ний өдрийн 18:03 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:11 цагт очиход орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч 3 ажилчин нурангинд дарагдсан мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулж, 18:15 цагт иргэн М /Завхан аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй/, 19:13 цагт Г / Улаанбатар хотын харьяат, 33 настай, эрэгтэй/ нурангинд дарагдсан байдалтай байсныг тус тус гаргаж эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Буцалтгүй нэрвэгдэгч Э /Орхон аймгийн харьяат, 16 настай, эрэгтэй/ 19:15 цагт цогцсыг гарган 1 цаг ажиллан, Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10