Dark Light
Нийгэм | 2021-09-22

Хүчтэй аадар борооны улмаас 3 гэр, 20 хашаа нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Налайх дүүргийн 1, 8 дугаар хороонд есдүгээр сарын 21-ний өдрийн 16:00-17:00 цагийн хороонд тус дүүргийн хэмжээнд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас дүүргийн 1, 8 дугаар хороо Баянзүрхийн 15, 16, 17 дугаар гудамж, Уурхайчдын 1, 2 дугаар гудамж, 4 дүгээр хороо, Их ам 1-5, 10, 11 дүгээр гудамж, 2 дугаар хороо 34, 63 дугаар байрны зоорийн хэсэг, 8 дугаар хороо Нарлагийн 12-16, 18 дугаар гудамж, 3 дугаар хорооны “ЦММОБ” хүнсний дэлгүүр усанд автсан дуудлага мэдээлэл 16 цаг 56 минутанд дүүргийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж 18 хүний амь насыг авран хамгаалж 1 автомашиныг аюулгүй газарт гаргасан. Хохирол /1 дүгээр хороонд 3 айлын гэр нурсан, 8 дугаар хороонд 20 айлын хашаа нурсан, мөн дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн 1 дүгээр гудамжинд байрлах под станц усаар дүүрсэн/ тогийг салгаж, түгээх төвийн ажилтнууд станцыг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10