Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 2 байршилд
Цагаан давааны төв замаас 148-р сургууль хүртэл 300 метр авто зам
Гэр хорооллын гудамж дунд 210-р цэцэрлэг хүртэл 250 метр авто замын ажлуудыг эхлүүллээ.
Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэг орчмын зам талбайг тохижуулах, сайжруулах ажлын хүрээнд дээрх авто замын ажлыг эхлүүллээ. Мөн хороолол дундах замын эвдрэлтэй хэсгүүдэд хайрга, дүүргэлт тэгшилгээний ажил явагдаж байгаа.
Энэ жилийн хувьд ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан бүтээн байгуулалтын ажил хожуу эхэлж байгаа хэдий ч ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгүүлэх тал дээр хяналт тавьж газар дээр нь ажиллалаа хэмээн НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нарын ажлын албанаас мэдээллээ.
Төлөөлөгчдийг тойрогт ажиллах явцад иргэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын асуудлыг шийдвэрлэж өгч байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.



АДМИН








Нийгэм







