Dark Light
Нийгэм | 2021-09-22

Г.Ёндон: Ерөнхий сайд даалгасны дагуу буруутай гэж үзсэн албан тушаалтанд арга хэмжээ авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ендон "Манай улс "Роснефть" компаниас сар бүр 28 мянган тонн бензин авах ёстой. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн бензин авах захиалга өгсөн байсан.

ОХУ-аас 17 мянган тонн бензин ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1 хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад бензин нийлүүлэх боломжгүй гэсэн. Бид найм хоногийн турш бензинийг хязгаартай худалдах боллоо.

Зам тээврийн яам, ГХЯ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хөх хотоос Жинин боомтод саатаж, Замын-Үүдээр дамжин бензин ачсан галт тэрэг орж ирнэ. Тээврийг аль болох хурдан хийхээр ажиллаж байна.

Ерөнхий сайд даалгасны дагуу бид буруутай гэж үзсэн албан тушаалтанд арга хэмжээ авна. Мэдээллээ боловсруулаагүй юу, ажилдаа хайнга хандсан уу гэдгийг эхлээд тогтооно" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10