Dark Light
Нийгэм | 2021-09-22

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Олон улсын валютын сангийн ажлын хэсгийнхэнтэй уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж дунд хугацааны макро эдийн засгийн төсөөллийг шинэчлэх, төсөв, мөнгө, санхүүгийн бодлого, түүнд нөлөөлж буй нийгмийн асуудлаар холбогдох төрийн байгууллагуудтай цуврал уулзалтыг хийж байгаа юм. 

Дээрх уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар оролцов.

Сайд А.Ариунзаяа уулзалтын үеэр тус ажлын хэсгийнхэнд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын агуулга, хамрах хүрээ, шинээр оруулсан зохицуулалт зэргийг танилцуулаад түүнтэй уялдуулан халамж болон нийгмийн даатгалын багц хуулиудад хийгдэж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Мөн макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлөх хүчин зүйлсүүд нэн ялангуяа орлого, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг хангах, КОВИД-19 цар тахлын үед баримтлах бодлого, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүдийн талаар танилцуулав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10