2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00-17:00 цагийн үед Налайх дүүрэгт түр зуурын хүчтэй аадар бороо, хүчтэй мөндөр орсны улмаас нөхцөл байдал хүндэрч, олон айл өрх усанд автжээ.
Налайх дүүргийн хэмжээнд үерийн улмаас 3 айлын гэр үерт автаж нурсан бол 20 гаруй айлын хашаа нурсан байна.
Мөн орон сууцны подвал хонгилууд усанд автах, цахилгаан под станц үерт автаж усаар дүүрсэн зэргээс үүдэн хэсэгчилсэн цахилгааны хязгаарлалт хийсэн.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 36 алба хаагч 4 автомашинтай, дүүргийн Эрчим хүч түгээх төвөөс 7 ажилтан 2 автомашинтай, “Чандмань Налайх” байгууллагаас 12 ажилтан 2 автомашинтай нийт 55 ажилтан, алба хаагч 8 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн 18 хүний амь насыг авран хамгаалж 1 автомашиныг аюулгүй газарт гаргажээ.
Налайх дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдан үерт автсан айл өрхүүдэд туслах, сэргээн босгох үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Дүүргийн 8 дугаар хороо Нарлагийн хэсэгт үер автсан айл өрхөд туслах, хашаа хороог сэргээх босгох ажилд мэргэжлийн байгууллагууд, хороодоос гадна цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчдыг татан оролцуулж байна.
Мөн гудамж талбайг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ гамшгийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээг нарийвчлан хийлгэж байна.
АДМИН








Нийгэм







