Dark Light
Нийгэм | 2021-09-22

“СЭЛЭНГЭ-2021” гараанаас гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн нээлтийн ажиллагаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн Сургалтын төвийн районд зохион байгуулагдаж байна. 

Нээлтийн ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Дорнодын цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нарын бусад албаны хүмүүс оролцож байна. 

10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх “Сэлэнгэ-2021” сургууль нь  “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулж явуулах” сэдвээр явагдах бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн Штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж байна. Мөн Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудаас хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын батальон оролцож байгаа юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10