Dark Light
Нийгэм | 2021-09-23

Усанд суусан машинаа татан гаргах үедээ осолдсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газарт 08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 09.22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Орхонтуулын бэлчир” гэдэг газраас зүүн зүгт Баруунбүрэн сумын “Зараагийн хөндий” гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:42 цагт түр зогсоожээ. 09.23-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10