Dark Light
Нийгэм | 2021-09-23

Баянгол дүүргийн 50 хүүхдэд гар утас гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянгол дүүрэг "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагатай хамтран Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл, өрхийн амьжиргааг дэмжих, орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр 10 жилийн урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийг дүүргийн 21, 22, 23 дугаар хороонд хэрэгжүүлж буй юм. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд дээрх хороодын гурав ба түүнээс дээш хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг өрхийн 50 хүүхдэд өнөөдөр ухаалаг гар утас, шинэ дугаар гардууллаа.

May be an image of 3 people, people standing and indoor

Тодруулбал, “Мобиком” корпорац хүүхдийн боловсролыг дэмжих боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор санаачилсан “Smart education” төслийн хүрээнд хүүхдүүдийн дунд “Цахим хичээл хийхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулж буй арга хэлбэр” сэдвийн хүрээнд гар зураг, зохион бичлэгийн уралдааныг наймдугаар сарын 17-27-ны хооронд зарласан бөгөөд нийт 70-аад хүүхэд материал ирүүлснээс 50 хүүхдийг шалгаруулж, ухаалаг гар утас, шинэ дугаар, дата эрх бэлэглэж байгаа юм. Ингэснээр цар тахал гарсан энэ үед цахимаар хичээлээ хийдэг хүүхдүүд теле хичээлээс хоцрохгүйгээр тасралтгүй сурч боловсрох боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10