Шатахууны хомсдолоос болж зохиомол түгжрэл ойрын өдрүүдэд ихээр үүсч байна. Энэ талаар ТЦА-ы урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахмад мэрэгжилтэн, Цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.
Тэрээр: "Ойрын өдрүүдэд шатахууны хомсдолоос болж зохиомол түгжрэл их үүсч байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 284-н шатахуун түгээх газар байдаг. Тэгвэл одоо 1 шатахуун түгээх газар дээр 2,3-н цагдаагийн алба хаагч нар нэмэлтээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтыг хийж, гүйцэтгэж байна. Иргэд шатахуун авахаар дугаарлаж байхдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлах хэрэгтэй байна. Зарим шатахуун түгээх газруудын үйл ажиллагаа зогссон байгаа. Энэ үед иргэд хаагдсанг нь мэдсээр байж бусдын хөдөлгөөнд саад учруулж, 1-р эгнээнд оочирлож, зохиомол түгжрэлийг үүсгэж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм







