Dark Light
Нийгэм | 2021-09-23

АН: Нөхцөл байдал ийм хүнд үед УИХ ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуул

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан нам хамтран мэдээлэл хийв. 

Энэ үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах шаардлагыг тавьж буйгаа мэдэгдлээ. Үүнд, 

-УИХ-ын даргад, Монгол Улс ковидын улмаас нас барсан иргэдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж, намрын ид ажлын үеэр шатахууны хомсдолд орж, 12-13 аймагт малын шүлхий өвчин тархаад байна. Нөхцөл байдал ийм хүнд үед УИХ ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах ёстой,

-Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлагаа хүлээ.  Илүү чадвартай хүнээр улс орныг удирдуулах ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой. 

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн зөвлөмж хүргүүлэв. 

Бидний өгсөн шаардлагыг хүлээн авч, аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцэл тэмцлийг улс орон даяар эхлүүлнэ гэдгийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10