Dark Light
Нийгэм | 2021-09-23

Б.Болортуяад Скайтел группийн зүгээс 25 сая төгрөг бэлэглэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Даян дэлхийн эв нэгдлийн их наадам “Токио 2020” Зуны ХХХII наадмын Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг Скайтел группийн төлөөлөл болон Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Токио 2020 зуны Олимпын Чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн  Б.Болортуяад 25,000,000 төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатарт 5,000,000 төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20,000,000 төгрөгийн СКАЙтел болон СКАЙмедиа  үйлчилгээний эрхийн бичиг  гардууллаа.

Скайтел групп нь Монголын үндэсний олимпын хорооны алтан түншээр 2012 оноос хойш ажиллан, Монгол улсын олимпын шигшээ баг тамирчдаа дэмжин ажилласаар байна. 

Монголын үндэсний олимпийн хорооны алтан түнш Скайтел групп


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10