ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Дэд захирал Ж.Байгалмаа, болон бусад мэргэжилтнүүд Америкийн нэгдсэн улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мей, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Эдийн засаг худалдааны албаны дарга Жон Чен, Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Лоран нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр АНУ-ын санхүүгийн дэмжлэгтэй хийгдэж буй 6-н төсөл хөтөлбөр болон цаашдын хамтын үйл ажиллагааны талаар буюу эмнэлгийн тусламж үйлчилгээн дээр эрчимт эмчилгээний тасаг, мэс заслын тасгийн хүний нөөц, орчин, тоног төхөөрөмжийн чадавхыг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцлоо.
Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 6 дахь удаагийн татан авалтаа хийгээд байгаа бөгөөд ийнхүү нийтдээ 112,800 тун AstraZeneca болон 314,730 тун Pfizer / Biontech вакцин хүлээн авчээ.

АДМИН








Нийгэм







