Dark Light
Нийгэм | 2021-09-23

“Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох зам барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/414 дүгээр захирамжаар батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ривер хиллс хотхоноос Зайсангийн гудамж хүртэлх 0.9км урттай авто зам”-ын байгууламжийн ГБМЗХ2020/16-020 дугаартай авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар баталсан байна. Батлагдсан авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврын хүрээнд загвар зураг боловсруулах шатанд үерийн далангийн аюулгүй байдал, Цахилгааны 35кВт-ын агаарын шугам түүний хамгаалалтын зурвасаас хамааран трассын зурагт өөрчлөлт оруулсан байна. Тус трассын зураг төслийн боловсруулалт, суурин судалгааг хийхэд 11 нэгж талбарын 7476 м2 /0,75га/ талбай өртөж Нийслэлийн Засаг даргын А/406, А/407,  А/408,  А/409, А/410, А/414, А/415, А/416, А/417, А/420, А/421 тоот захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус газарт Наймдугаар сарын 15-наас эхэлсэн зам барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10