Dark Light
Нийгэм | 2021-09-23

Тусгай хэрэгцээт 10 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгаас нийгмийн тусгай хэрэгцээт 37 оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Тэдгээрээс сурлагын амжилт, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 10 оюутан тус бүрт 500 мянган төгрөгийн тэтгэмжийг аймгийн Засаг даргын нөөцөөс олголоо.

Батламжийг өнөөдөр ар гэрийнхэний төлөөлөлд аймгийн Засаг дарга А.Ишдорж гардуулан өгсөн бөгөөд “Хүн бүр сурах, боловсрол эзэмших тэгш эрхтэй. Өөрийн мэдлэг, боловсролыг сайжруулах, ялангуяа аймагтаа нэн шаардлагатай байгаа мэргэжил эзэмшин орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар суралцаж буй эдгээр оюутнууддаа сайн сайхныг, сурлагын өндөр амжилтыг хүсье” хэмээсэн юм.

Өмнө нь тусгай хэрэгцээт бүлгийн оюутан, сурагчдад тэтгэлэг олгож байгаагүй, анхны томоохон урамшуулал гэдгийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10