“Гэрэгэ Системс” ХХК- иас иргэддээ зориулан шинэ технологийн бүтээгдэхүүн Гэрэгэ ПОС машиныг танилцуулах өдөрлөгийг Дархан хотноо зохион байгууллаа.
"Цахим Дархан" төслийг хэрэгжүүлж байгаа Дархан хотоос ухаалаг ПОС машиныхаа нээлтийг хийж байна хэмээн өдөрлөгийн үеэр онцолж байсан юм.
Дархан-Уул аймагт банк, даатгалын үйл ажиллагааг цахимжуулах хөтөлбөрийн нээлтэд Хотын захирагчийн орлогч Б.Батболд, аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ, “Төрийн банк”-ны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, “Гэрэгэ Системс” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Н.Энхжаргал болон бусад албаны хүмүүс оролцож, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үйлчилгээнүүдээ танилцууллаа.
Дархан хотын бүх жижиг дунд худалдаа эрхлэгчид худалдаагаа хийхдээ кассын машиныг орлох энэхүү Гэрэгэ ПОС машинаар бүх бараагаа бүртгэн, орлого зарлагаа хянах, иргэнд НӨАТ-ын баримт өгөх, ПОС машин дээр байгаа цахим бүтээгдэхүүнүүдийг борлуулж нэмэлт орлого боломжтой.
Хамгийн гол нь иргэн олон салангид төхөөрөмжүүд холбож, ойлгож, ашиглаж сурах гэж зовохгүй, зөвхөн ганцхан төхөөрөмжөөр бүх санхүү тооцооллын хэрэгцээгээ хангахаас гадна гэрийн компьютер дээрээ ПОС машиныхаа систем руу нь орж, гүйлгээнүүдээ хянах, тайлангаа гаргах давуу талтай юм.
АДМИН








Нийгэм







