Мобиком Корпорациас хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор SMART EDUCATION төслийг зохион байгуулсан байна. Тус төсөлд Налайх дүүргээс шалгарсан хүүхдүүдийн төлөөлөлд шагнал гардуулах ёслол боллоо.
Арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, шалгарсан хүүхдүүдэд баяр хүргэн шагналын дээжээс гардуулан өглөө.
Төсөлд хамрагдсан шилдэг сурагчдад:
Samsung Galaxy M12 гар утас
Жилийн турш VOO үйлчилгээний 30 хоногийн багц
Жилийн турш ашиглах Academy дата багц
Жилийн турш САР БҮР 3GB дата багц
Аав ээжтэйгээ үнэгүй ярьдаг stars үйлчилгээний дугаарыг тус тус бэлэглэлээ.
Төсөлд хамрагдсан сурагч хүүхдүүд маань зөвхөн гар утастай болоод зогсохгүй 1-12 ангийн теле хичээлээ жилийн турш үзэж, Академи дата багцаа ашиглан Zoom, Google classroom, Teams зэрэг цахим хичээлээ хийх сайтууд руу хязгааргүй хандаж, дата багцаараа ангийн багш, найзуудтайгаа хүссэнээрээ холбогдон хичээлээ саадгүй хийх боломжтой болж байна гэж Мобиком Налайх салбарын хамт олон танилцууллаа.

АДМИН








Нийгэм







