Орхон аймаг Бүсийн оношлогоо эмчилгээний төвдөө 560 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг барьж ашиглалтанд орууллаа.
Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь 2014 оноос эхлэн Петрохими ХХК-тай гэрээ байгуулж нэг метр куб хүчилтөрөгчийг 4200 төгрөгөөр худалдан авдаг байсан бөгөөд 1 баллон нь 6метр куб багтаамжтай байсан. Харин бэсрэг үйлдвэр ашиглалтад орж хүчилтөрөгчөө эмнэлэг өөрөө үйлдвэрлэж эхэлснээр эдийн засгийн хувьд хэмнэлт гарч, хүчилтөрөгчийн тасалдалтгүй болох давуу тал үүсч байна.
Гурвалсан систем бүхий үйлдвэр нь эмнэлгийн 9 тасаг болон Ковид 19-ийн тусгаарлалтын улаан бүсэд суурилагдсан
Бэсрэг үйлдвэр нь цагт 12 метркуб хүчилтөрөгч үйлдвэрлэж 12 цагт 24 ширхэг баллоныг цэнэглэх хүчин чадалтай
ЭМЯ, Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уг үйлдвэрийн гүйцэтгэгч компаниар “Нью терравокс” ХХК, “Питрохими” ХХК ажиллалаа.
АДМИН








Нийгэм







