Dark Light
Нийгэм | 2021-09-23

"Эрдэнэт үйлдвэр шатахууны 3-н сарын нөөцтэй"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд АИ-92 бензиний хомсдол үүссэнтэй холбоотой Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээний шатахууны нөөц хэр хэмжээнд байгаа талаар Тээвэр ложистикийн төвийн дарга Х.Олзбаатараас тодрууллаа.  

-Эрдэнэт үйлдвэрийн Нефть бааз бензин шатахууны хэр нөөцтэй байгаа вэ? 

-Эрдэнэт үйлдвэрийн хувьд АИ-92 бензиний хэрэгцээ бага л даа. Жилдээ хоёр вагон буюу 130 орчим тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Одоогоор 48 тонн бензиний нөөцтэй байгаа нь он дуустал хүрэлцэнэ. Ер нь нөөц дуусаагүй байхад дараагийнх нь залгаад ирдэг. Өнөөдрийн байдлаар А-80 бензин 104 тонны үлдэгдэлтэй байна.  Тэгэхээр, Эрдэнэт үйлдвэр он дуустал бензин шатахууны хомсдолд орохгүй гэсэн үг. Харин АИ-95 бензин манайд ирдэггүй. Авто тээврийн цехийн шугамаар түгээгддэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотой машины хөдөлгөөн бага байгаа учраас бензиний зарцуулалт ч бага байна.  

-Өвөл, зуны түлшний тухайд...?

-Өвөл, зуны түлш ч гэсэн нормын хэмжээнд хангалттай байгаа. Зуны түлш өнөөдрийн байдлаар 2765 тонн байна. Хүйтрээд өвлийн түлш рүү шилжих хүртэл зуны түлш хангалттай. Харин өвлийн түлш 600-аад тонн байгаа нь өвлийн дараагийн түлш ирж байх хугацаанд 10-аад хоног хэрэглэх нөөц юм. Худалдан авах ажиллагааны менежерүүд асуудлыг хянаад зохицуулаад явж байгаа учраас хүндрэл үүсэхгүй болов уу. 

-Баярлалаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10