Dark Light
Нийгэм | 2021-09-23

Ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг малчин иргэдэд хүргэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдалд тохируулан аюул ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд бид халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өрх гэрт “Өрхийн аюулгүй байдал” сургалтыг хүргэн ажиллаж байна. 

Арга хэмжээний хүрээнд Сайнцагаан сумын дөрвөн багийн малчин өрхийн төлөөлөлд өрхийн аюулгүй байдлыг хангах, өрхийн эрсдэлийг үнэлэж бэлэн байдлын төлөвлгөгөөг боловсруулах талаар зөвлөж өгч “Малчин аранз”-ыг хүргэлээ. 

 “Малчин аранз”-д үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвөлсөн зөвлөмжийн дагуу малчин өрхөд яралтай үед хэрэглэгдэх гар чийдэн, анхны тусламжийн багц, дулаан баригч, нано хөнжил, дохионы пуужин, луужин зэрэг зүйлсээс бүрдсэн бөгөөд өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, малчин өрхөд бэлэн байдлын үүргэвч нэн шаардлагатай гэж үзэн “1998 нэг үеийнхэн” төрийн бус байгууллагынхан санаачлан бүтээж Онцгой байдлын газарт 100 ширхгийг хүлээлгэн өгсөн юм. 

 “Малчин аранз”-ны ач холбогдол, хэрэгцээ шаардлага нэн чухал байгаа тул тус газрын зүгээс малчдад сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10