Dark Light
Нийгэм | 2021-09-24

ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр 09:30 цагт эхэлсэн билээ. Хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Шүүхийн тухай хуульд гаргасан гомдлоо татах саналыг хэлэлцэж байна.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм. Энэ дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэж, Дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн шийдвэр гаргасан байдаг.

Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээрх гомдлоос бүхэлдээ татгалзаж, буцаан татсан. Энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10