Dark Light
Нийгэм | 2021-09-24

ГХ-ны сайд Б.Батцэцэг Кипр улсын гадаад хэргийн сайд Никос Христодулидестай уулзав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Кипр Улсын Гадаад хэргийн сайд Никос Христодулидес-тай уулзаж, хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны Б.Батцэцэг Монгол, Киприйн Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн зөвлөлдөх зохион байгуулах тухай Санамж бичгийг байгуулан зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, Европын Холбооны хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх боломжуудыг эрэлхийлж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Кипр Улсын Гадаад хэргийн сайд Никос Христодулидес хоёр Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг энэ ондоо багтаан хэрэгжүүлэх боломжтой илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Хоёр тал олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10