Dark Light
Нийгэм | 2021-09-24

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ. Мөн 2021 оны аравдугаар сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 600 гаруй цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн ихэнх нь 1960-1980-аад оны хооронд ашиглалтад орсон. Үүнээс хойш дэд бүтэц, дулаан хангамжтай холбоотой ажлууд өргөн хүрээнд хийгдээгүй. Зайлшгүй засах, шинэчлэх шаардлага байдаг ч хөрөнгийн эх үүсвэр хүндрэлтэй байдаг гэдгийг Хотын дарга хэлж байлаа.

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 96.5 хувийн гүйцэтгэлтэй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10