Олон улсын атомын энергийн агентлагийн /ОУАЭА/ Ерөнхий бага хурлын 65 дугаар чуулган 9 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Австри улсын нийслэл Вена хотноо зохион байгуулагдаж байна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас чуулганы танхимд оролцогчдын тоог хязгаарлаж, хэлэлцүүлэг хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм.
Тус чуулганаар агентлагийн үйл ажиллагааны тайлан, төсвийг хэлэлцэхээс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийн зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг багц асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргах юм. Мөн COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх, энэ үйлст туслах талаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан байна.
Энэ үеэр мөн цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын шийдвэр гаргах түвшний зохицуулагч нарын хуралдаан зохион байгуулагдав. Уг хуралдаанд Мэргэжлийн хяналтын байгууллагын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын төлөөлөл амжилттай оролцов.
АДМИН








Нийгэм







