Dark Light
Нийгэм | 2021-09-25

Шатахууны борлуулалт ирэх даваа гарагаас хэвийн горимд шилжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Яг одоо АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн Даваа гаригт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд Даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.
Өнөөдөр 1210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирээд байна.
Мөн өнөөдөр БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дууслаа. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10