Dark Light
Нийгэм | 2021-09-26

Франц улсаас гал унтраах 21 автомашин хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компани хооронд байгуулсан гэрээний дагуу нэгдүгээр ээлжинд нийлүүлэгдсэн гал унтраах үндсэн албаны 21 автомашиныг хүлээн авлаа.

Онцгой байдлын ерөнхийн газрын даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/199 дүгээр тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн болон гал түймэр унтраах үндсэн албаны автомашины жолооч нарын сургалт, ашиглалт, засвар үйлчилгээний дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 76 алба хаагч хамрагдаж байна. Сургалтыг Бүгд Найрамдах Франц Улсын “Десотел” компанийн багш нар явуулж байна.

Сургалт өнөөдөр гал түймэр унтраах үндсэн албаны автомашинаар ус соруулах, шахах дадлагыг зохион байгуулан амжилттай үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

IMG-2b01450bd609342fb8dcc5d6a988f7fb-V.jpg


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10