Dark Light
Нийгэм | 2021-09-26

1210 тонн 20 вагон шатахуун орж ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ангарскийн нефтийн үйлдвэрээс нийлүүлэх 1500 тонн АИ-92 автобензиний эхний ээлжийн 1210 тонн бүхий 20 вагон шатахууныг Сүхбаатар өртөөгөөр хүлээн авлаа.  ОХУ-аас энэ сард багтаан 1500 тонн, 10 дугаар сард 44 мянган тонн болон 9 сарын үлдэгдэл болох 9000 тонныг нийлүүлэхээр тохиролцсон. Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдсан. Өнөөдөр Хөх хотоос Эрээний боомтод хүргээд байна. 

Шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН анхаарал хандуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10