Dark Light
Нийгэм | 2021-09-26

Ц.Эрдэнэбаяр: БНХАУ-аас импортолсон шатахууныг Улаанбаатар хот руу татан авахаар Замын-Үүд боомтод ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас импортлох шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосны дагуу АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр орж ирсэн 2500 тонн буюу 50 вагонцистерн шатахууныг шилжүүлэн ачуулахаар Замын- Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр одоо ажиллаж байна. 

Мөн тэрээр шатахууныг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хот руу шуурхай татан авах ажлыг зохион байгуулах юм.

Монгол Улс ойрын хугацаанд БНХАУ-аас нийтдээ 43440 тн 723 вагонцистерн шатахуун импортлоно.

Эх сурвалж: Ашигт малтмал, газрын тосны газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10