Dark Light
Нийгэм | 2021-09-27

Нийслэлд байгаа хүүхдүүдийн 88.7 хувь нь томуугийн вакцин хийлгэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хурал хийж байна.

Энэ үеэр нийслэлийн томуугийн дархлаажуулалтын дүн мэдээг танилцуулжээ. 

Улаанбаатар хотод нийт 144,386 хүн томуугийн вакцин хийлгэсэн байна. Энэ нь зорилтот бүлгийн 83.8 хувийг эзэлж байгаа аж. Тодруулбал, 

2-11 насныхны 88.7 хувь буюу 144,028 хүүхэд

Жирэмсэн эхчүүдийн 3.7 хувь буюу 358 эх томуугийн вакциныг тус тус хийлгэсэн талаар нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг Өрхийн эрүүл мэндийн төв болон тосгоны Эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10