Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Хүй долоон худаг”-аас 361-ийн гарам явах авто замд автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2021.09.26-ны өдрийн 14:14 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 36 км замыг туулан 14:48 цагт очиход “Приус-20” загварын автомашин, “Санни-15” загварын автомашинтай мөргөлдөж “Санни-15” загварын суудлын автомашины зорчигч Баянхонгор аймгийн харьяат иргэн З /49 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдсан ухаангүй байсныг 15 минут ажиллаж эсэн мэнд гаргаж зөөвөрлөн ГССҮТ-д хүргэж өгсөн. “Приус-20” загварын суудлын автомашины жолооч Б /27 настай, эрэгтэй/ нас барсан байсныг 15 минут ажиллаж цогцсыг гарган тус дүүргийн тээврийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
АДМИН








Нийгэм







