Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цэргийн амралтын хойд талд “Туул” голд автомашинтайгаа живсэн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2021.09.26-ны өдрийн 17:23 цагт дүүргийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 18:52 цагт очиж Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч иргэн У /41 настай, эмэгтэй/ “Сузуки Гранд” загварын суудлын автомашинтай “Туул” голд сууж гарах боломжгүй байсныг 35 минут ажиллаж аварч гаргажээ.
АДМИН








Нийгэм







