Dark Light
Нийгэм | 2021-09-27

29 настай эрэгтэйн амь насыг бүлэглэн хөнөөж, тогтоол усанд хаясан байж болзошгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 29 настай, эрэгтэй Н нь мотоциклтой гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг цагдаагийн алба хаагчид онцгой байдлын эрэн хайх, аврах ангитай хамтран зохион байгуулах явцад 2021.09.24-ны өдөр буюу эрлийн 16 дахь өдөрт алга болсон иргэн Н-ийн цогцсын уурхайн тогтоол уснаас олжээ. 

Дундговь аймаг дах Цагдаагийн газраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлэх чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, уг хэргийг тус аймгийн харьяат Б,М нар нь бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Б, М нарт цагдан хорих таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10