Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд, олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ "Токио 2020" зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, наадамд ажилласан шүүгчдэд шагнал урамшуулал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллайд хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг "Токио 2020" зуны 32 дугаар олимпын наадамд улсаа төлөөлөн оролцож жүдо бөхийн төрөлд МӨНГӨН медаль хүртсэн хувь нэмрийг үнэлж 2 өрөө орон сууц, 60 сая төгрөгөөр шагнаж батламж гардуулсан юм.
Энэ үеэр Токиогийн олимпын мөнгөн медальт Сайед Моллай сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр: "Монгол Улсын Засгийн Газарт баярлалаа. Би үнэхээр баяртай байна. Өнгөрсөн хугацаанд Сайед Моллай Герман улсын иргэн болсон зэрэг маш олон худал мэдээлэл цацагдсан. Би Монгол Улсын иргэн. Заримдаа Герман улсад очиж амьдардаг ч би Монголын харьяалалтай, энэ улсын иргэний үнэмлэхтэй иргэн. 2024 оны олимпод амжилтаа бататгахын төлөө зүтгэнэ. Монгол улсын олимпын хороо, Засгийн Газар, ноён Х.Баттулгад баярлалаа" гэлээ.
АДМИН








Нийгэм







