Dark Light
Нийгэм | 2021-09-27

Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг сурталчилсан гадаадын кино төсөлд хөрөнгө оруулалтынх нь тодорхой хувийг буцаан олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурал дотоодын болон гадаадын кино үйлдвэрлэгч студи, телевизийн кино үйлдвэрлэл эрхлэгчдийг Монгол Улсыг зорих шалтгаан болохуйц Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан.

Америкийн Нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Монгол улсад айлчлах үеэрээ Соёлын сайд хатагтай Ч.Номинтой уулзаж талууд санал солилцов. Соёлын тухай болон Кино урлагийг дэмжих хуулийг баталсан зэргээр орчин цагийн соёлын харилцааг зохицуулах томоохон эрх зүйн шинэчлэл хийгдсэн талаар танилцуулав. Тухайлбал,  Кино үйлдвэрлэлийн чиглэлээр АНУ-ын уран бүтээлчид Монгол Улсад ирэх бол хөнгөвчилсөн виз мэдүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг бодит дэмжлэг бий болсон зэрэг боломж байгааг дурдаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлэн ярилцлаа. Энэ хууль нь Монголын кино уран бүтээлчид холливууд, болон гадаадын томоохон уран бүтээлчидтэй хамтран ажиллах, кино үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага хуримтлуулах, кино урлагийн салбарт туршлага солилцох боломжийг нээж өгөх юм.  Монгол, АНУ-ын хамтын ажиллагаа нь  2022 оноос эхлэн хэрэгжих бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөл, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг сурталчилсан, олон тооны Монгол уран бүтээлчдийг хамруулсан зэрэг гадаадын кино төсөлд хөрөнгө оруулалтынх нь тодорхой хувийг буцаан олгох юм.

Соёлын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л. Мөнбат: "Бид кино урлагийг дэмжих тухай хуулийг монгол улсын кино урлагийг хөгжүүлэх, кино урлагийн салбарт хөрөнгө оруулалт татах гадаадын кино бүтээгчидтэй хамтарч ажиллах, тэднээс туршлага судлах, өөрийн орны боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэ хуулийг батлуулсан. Энэ хүрээнд саяхан Монгол улсад айлчлал хийсэн Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын орлогч хадагтай Уэнди Шермантай албан ёсны уулзалт хийж Америкийн та бидний мэдэх холливуудын кино компаниудтай хамтарч ажиллах боломжуудыг эрэлхийлэх дээр нь Монголын соёлын өвийг хадгалж, хамгаалах, олон улсад сурталчилах тал дээр хамтран ажиллах талаар санал солилцсон байгаа.

Найруулагч, Кино урлагийг дэмжих хуулийн багийн гишүүн Б. Амарсанаа : "Олон улсын хэмжээнд хамтарсан кино төслүүд, зураг авалтуудыг монгол улсын нутаг дэвсгэр дээр хийхэд хууль эрхзүйн орчин бүрдсэн. Манай монголын нүүдэлчин ахуй амьдрал, түүх, өв соёл зан заншилтийг харуулсан зураг авалт, кино төслүүдийг Монголын нутаг дэвсгэр дээр  хийсэн нөхцөлд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, зардлын буцаан олголт өгөх зэрэг олон заалтууд энэ хуулинд орсон байгаа"

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10